“ДЦС-3”-ын менежер М.Ангараг: Дулаанаа өгөх гээд өдөр шөнөгүй ажиллаж байна, лам авчраагүй

6777a5a264296

“Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК лам нараар ном уншуулж, засал хийлгэжээ” гэх мэдээлэл цацагдаад байна.

Энэ хүрээнд тус компанийн менежер М.Ангарагаас тодруулахад,

“Бид халаалтаа өгөх гээд өдөр, шөнөгүй ажиллаж байна. Үнэнийг хэлэхэд лам байтугай чөлөө завгүй байгаа. Дэлбэрэлтэд өртсөн хэсгийн засвар мөн өвөлжилтийн бэлтгэлээ 80 хувьд хүргэхээр ажиллацгааж байна. Хэн ямар зорилгоор ийм мэдээлэл цацаад байгааг мэдэхгүй юм. Энэ мэдээлэл худал гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэлээ.

Нягталбал, Дулааны гуравдугаар цахилгаан станц ном уншуулаагүй харин Увсын аймгийн Улаангом сумын дулааны хоёрдугаар станц лам авчирч ном уншуулжээ.

About Author