Шүүгдэгч “Би эхнэртээ хязгааргүй хайртай байсан” гэж мэдүүлжээ
“Жем молл” худалдааны төвд амиа алдсан эмэгтэйн өмгөөлөгч Р.Булгамаа сэтгүүлчдийн асуултад хариулав. Эхнэрийнхээ амийг хохироосон Н.Э-ын шүүх хурал өнөө өглөө эхэлсэн юм.
Хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хүнээ хөнөөсөн хэрэг энэ оны зургаадугаар сард гарсан.
Өмгөлөөгч Р.Булгамаа:
-Амь хохирогчийн ханьтайгаа харилцан бичсэн чаатыг өнөөдөр шүүхэд гаргаж өглөө. Гэвч нотлох баримтын шаардлага хангахгүй гэв. Мөрдөн шалгах явцад нотлох баримтаар тооцогдоогүй юм байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гар утасны кодыг нээж чадаагүй тул ар гэрийнхэн нь гүйж байгаад шүүх хурлын өмнө кодыг нээлгэсэн.
Яаж дарамталж байсныг нь ил болгосон. Талийгаач аргаа бараад хоёр сарын өмнө ажлынхаа ойролцоо байр түрээсэлж, хүүхдүүдээ авч явсан. Амь тэнцээд л явсан эмэгтэй юм билээ. Хэсэг хугацаанд ч биш, урт хугацааны турш зовлонтой, зовууртай харилцаатай байсны эцэст гэр бүлээ цуцлуулъя гэсэн шийдвэр гаргасан. Хан-Уул дүүргийн шүүхэд хандаж, эвлэрүүлэн зуучлах хугацаа нь дууссан байсан.
Энэ нь уур бухимдал төрүүлсэн гэж шүүгдэгч хэллээ. Энэ хүн надаас холдох гэж байна. Би хязгааргүй хайртай байсан гэж мэдүүлэв.
Ер нь зодох нь л хүчирхийлэл мөн гэж хүмүүс ташаа боддог. Хэнтэй уулзав, яах гэж байна. Хэний төрсөн өдөрт явав? Байн байн төрсөн өдөрт явлаа гэх нь хүнийг сэтгэл санааны гүн хямралд оруулдаг. Энэ ч гэр бүлийн хүчирхийлэл мөн. Ханьдаа итгэдэггүй нөхөртэй байжээ.
Талийгаачийн хүүхэд нь сэтгэл зүйн хувьд их хүнд байдалд байна. Ээж нь авто машины ослоор өөд болсон гэж хүүд нь хамаатнууд нь хэлсэн ч хүү нь ажил явдлаас хоёр хоногийн дараа нүүр номоос хэргийн бодит үнэнийг олж мэдсэн. Хүү одоо 18 настай. Хүүгийн сэтгэцэд учирсан гэм хохирлыг ярилцлагын аргаар дөрөвдүгээр шатанд байна гэж дүгнэжээ.
Талийгаачийн ээж “18 настай хүү аавынхаа дарамтад удаан амьдарсан. Аав гэж хэлэх ч дургүй, их зодуулдаг байсан. Гэтэл өнгөрсөн наймдугаар сард шүүгдэгчийн эгч нар хувцас авч өгнө гэж дагуулж явсан. Түүнээс хойш сэтгэлийг нь урвуулсан бололтой. Санааг эргүүлжээ. Бид талийгчийн гэрт ч очдоггүй байсан.
Очвол та аав, ээж юу хийж байгаа юм гэдэг. 14 настай охин нь ч их дарамтад байсан. Амиа хорлох тухай бодож байсан юм билээ. Охиноо зовоохгүйн тулд бид аяыг нь хардаг байв. Ашгүй салах нь гэтэл ийм юм болчихлоо. Үнэхээр харамсалтай байна. Би ярьж чадахгүй нь” гэж ярив.
Хүний амь хохирсон, ээжийгээ алдсан байхад сэтгэл зүйн хохирлыг хамгийн өндөр түвшинд буюу тавдугаар зэрэг гэж тогтоох ёстой гэж бодож байна. Гурван хүн хүүхдийн сэтгэл зүйн гэм хорыг тогтооно гэж баахан яриулаад хүүхдийн шархыг улам сэдрээсэн. Ээжийгээ алдсан хүүхдийг ингэх хэрэг байна уу?
Сэтгэл зүйд учирсан гэм хорыг тогтоох нь ахиц болсон ч энэ мэт шийдэх асуудлууд байна. Гурван хүүхдийг хаана байлгах нь их чухал. Баянгол дүүргийн ажилтнууд сайн ажилласан, хүүхдүүдийг харж халамжилсан гэв.
Талийгаачийн ээж “18 настай хүү аавынхаа дарамтад удаан амьдарсан. Аав гэж хэлэх ч дургүй, их зодуулдаг байсан. Гэтэл өнгөрсөн наймдугаар сард шүүгдэгчийн эгч нар хувцас авч өгнө гэж дагуулж явсан. Түүнээс хойш сэтгэлийг нь урвуулсан бололтой. Санааг нь эргүүлжээ.
Бид талийгчийн гэрт ч очдоггүй байсан. Очвол та аав, ээж юу хийж байгаа юм гэдэг. 14 настай охин нь ч их дарамтад байсан. Амиа хорлох тухай бодож байсан юм билээ. Охиноо зовоохгүйн тулд бид аяыг нь хардаг байв. Ашгүй салах нь гэтэл ийм юм болчихлоо. Үнэхээр харамсалтай байна. Би ярьж чадахгүй нь.
Хайран сайхан охин минь. Миний охин амьдралаа өөрөө босгосон. Энэ ерөөсөө ажил хийдэггүй, гэртээ хэвтээд л. Аав ээж дээрээ очиж хоол иддэг.Ийм л хүн. Үнэхээр аймшиг. Би тусдаа амьдардаг атлаа тэр хүнийг харахаар айдаг. Анх энэ хүнтэй суухад нь л би дургүй байсан. Жирэмсэн байхад нь утсаар дарамталдаг байв. ” гэж ярив.
Хайран сайхан охин минь. Миний охин амьдралаа өөрөө босгосон. Энэ ерөөсөө ажил хийдэггүй, гэртээ хэвтээд л. Аав ээж дээрээ очиж хоол иддэг.Ийм л хүн. Үнэхээр аймшиг. Би тусдаа амьдардаг атлаа тэр хүнийг харахаар айдаг. Анх энэ хүнтэй суухад нь л би дургүй байсан. Жирэмсэн байхад нь утсаар дарамталдаг байв.
Хүн хүндээ туслах ёстой байх. Миний охин авраарай гээд хашхирахад хараад зогсоод байсан хүмүүсийг бодохоор гол харладаг. Амьд гарах боломж байсан. Зэрэмдэг ч болов амьд гарсан бол гурван хүүхэд нь өнчрөхгүй. Арайхийж тусдаа гарсан. 18 настай хүү нь “Хэдийгээр би аав гэж хэлэхгүй ч хоёр дүүгээ бодоод энэ хүнийг гяндан руу явуулж чадахгүй” гэсэн.
Хүүхдүүдийг нь алуурчны эгч нар аваад явсан. Би асран хамгаалагчаар авахаар өргөдлөө өгсөн. Шүүх хурлын дараа шийдэх байх.
Талийгаачийн аав:
-Биднийг хөдөө явсан хойгуур энэ хэргийг эртнээс төлөвлөн үйлдсэн. Энэ хүнийг эгч нар нь их муу хүмүүжүүлжээ. Би тэр хүмүүстэй уулзахгүй. Хүний амь хөнөөсөнд хүнд өршөөл бүү үзүүлээсэй. Гэтэл би эхнэртээ маш их хайртай байсан гэж жүжиглэж байна. Хорин жил ханилсан атлаа хөнөөсөн гэхээр энэ хүн биш араатан.
Надад их харамсалтай байна. Араатнаас ч долоон дор. Шүүх үнэн зөв шүүж, ялын дээд хэмжээ өгөөсэй. 20 жил багадна, бүх насаар нь шоронд хорих ёстой. Гарч ирээд ээж аавыг нь алах вий гэж айж байна.
Шүүх хурал хувийн нууцтай холбоотой хэсгийг хаалттай явуулж, бусад хэсгийг нээлттэй явууллаа. Харин шүүгдэгч хаалттай явуулах хүсэлт гаргажээ.