МАН Удирдах зөвлөлөө бямба гаригт хуралдуулна

МАН

Монгол ардын нам Удирдах зөвлөлөө энэ сарын 20-нд буюу бямба гарагийн 11:00 цагт хуралдуулахаар гишүүддээ зар хүргүүлжээ.

Улс төрийн намууд энэ онд багтаан Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн намын хөтөлбөр, үндсэн дүрмээ шинэчлэн баталж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Тус хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс МАН-ын даргын асуудал хөндөгдөж байгаа.

МАН-ын дүрэмд ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэсэн заалт байгаа ч Ерөнхий сайд Г.Занданшатараас гадна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарласан. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөлөөр намын даргын асуудлыг хэлэлцэхээр тов зарласан гэсэн мэдээлэл байгаа юм.

Уг нь МАН-ын дүрмээр намын даргаа Их хурлаараа сонгож, баталгаажуулдаг. Харин Бага хурлыг намын дарга товлодог. Бага хурлаар Их хурлынхаа товыг зарлаж, намын даргын асуудлаа хэлэлцэх ёстой.

About Author