Б.Жавхлан: ЭМД-ын сан ёроолгүй сав шиг байна. Сэтгэл дутаад байна уу, мөнгө нь дутаад байна уу

BOLD01661-scaled

УИХ-ын хуралдаанаар “Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Үнэнийг нь хэлье. Ирэх жилийн төсвөөр Эрүүл мэндийн даатгалын  сангийн өр төлбөрийн асуудлыг шийдэж чадахгүй. Эрүүл мэндийн даатгалын сан ачаалал ихтэй улсын эмнэлгүүдээ хаяад хувийн эмнэлгүүдэд төлбөр төлсөн байсан. Менежмэнт нь дутаад байна уу, мөнгө нь дутаад байна уу. Эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцоо ёроолгүй сав мөнгө хийгээд хийгээп өөрчлөлт гарахгүй байна. Сангийн тогтолцоог шинэчлэх ёстой” гэв.

About Author