“Утга зохиолын 7 хоног” аян эхэллээ
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох утга зохиол, ном хэвлэлийн салбарыг хөгжүүлэх, бүх нийтийн эх хэл, уран зохиолын боловсролыг дэмжих, хүүхэд, залуучуудад үндэсний ухамсар, сэтгэлгээ, бахархлыг төлөвшүүлэх зорилгоор “Утга зохиолын 7 хоног” аяныг 2025 оны 9 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд улс орон даяар өргөн хүрээнд зохион байгуулна.
Долоо хоногийн турш уншигч, уран бүтээлчдийг ойртуулах, утга зохиолын үнэ цэнийг таниулах олон талт арга хэмжээг зохион байгуулна. Үүнд:
• Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч, уншигчдын уулзалт
• Төрийн шагналт зохиолчдыг алдаршуулах өдөрлөг
• “Жүжгийн зохиол бичихүй” сургалт, уулзалт
• “Монголын яруу найргийн гурван үе” уран уншлага
• Уран зохиолын клубуудын өдөрлөг, хамтарсан арга хэмжээ
• Зохиолч ба уран бүтээлчдийн дугуй ширээний ярилцлага
• Жүжгийн зохиолын улсын уралдааны шагнал гардуулах ёслол
Тус аян нь уншигч, судлаач, зохиолч, уран бүтээлчдийг нэгэн дор цуглуулж, утга зохиолын нийгэмд үзүүлэх нөлөө, үнэ цэнийг таниулах, мөн зохиолчдын бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлд хувь нэмэр оруулах зорилготой юм.



Эх сурвалж: Newswire.mn