“МАН-ын даргын асуудалтай холбоотойгоор зарим хүн ажлаа цалгардуулж байна. Нийслэлд улстөржилт байх ёсгүй“
Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ “Хотоо хөгжүүлж, хүртээмжтэй, таатай байдлыг нэмэгдүүлнэ гэж ажил хариуцсан бол түүнийгээ л хийдэг байх ёстойг дахин хариуцлагатай хэлье.
Сүүлийн үед МАН-ын даргын асуудал, улс төрийн нөхцөл байдалтай холбоотой зарим хүн ажлаа цалгардуулах байдал ажиглагдаж байна. Хотод элдэв талцал, улстөржилт байх ёсгүй. Тиймээс ажлаа хийсэн шиг хийгээд, үр дүн үзүүлэх хэрэгтэй. Нийслэлчүүдийн өмнө хариуцлага хүлээгээд ажил хийж байгаа хүмүүст энэ асуудал огт хамаагүй” гэлээ.
https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Freel%2F1435511064598797%2F%3Fv&show_text=false&width=476&t=0