С.Ганбаатар: АТГ зандалчин байгууллага болсон байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ерөнхийлөгч “Ухаа худаг”-ийн СУГАНЫ ҮС болчихсон байна. Эрх баригчид саунаас хууль хяналтын байгууллага, АТГ-ыг удирдаж, намайг харлуулж байна. АТГ зандалчин байгууллага болсон байна. Парламентийн дархлааг би хөндөж байна. Өнөөдөр 17 хүнийг байцаан шалгаж байгаа. Би төсвийн хулгай, ураны асуудал хөндсөн. Ингэлээ гээд намайг хууль хяналтын байгууллагаар айлгах гэж байгаа бол парламентийн бие даасан байдлыг илүү хөгжүүлэх хэрэгтэй байна гэсэн үг” гэлээ.