ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
✅ ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн ухааны доктор Я.Цэлмэн, албаны бусад хүмүүсийн хамт алба хаагчдад мэдээлэл хийн, ангийн үйл ажиллагаатай танилцсан билээ.
✅ Энэ үеэр ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, Я.Цэлмэн тус ангийн эмнэлгийн хэсэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүжигч Д.А-тэй ярилцлага хийсэн ба түүний өвчний тухай тодоруулга хийж, мэргэжлийн эмнэлгийн байгууллагатай холбон зуучилж өгөх тухайгаа илэрхийлсэн.
✅ Хүмүүжигч Д.А өвдөгний үений яс ургалт оноштойгоор хэвтрийн дэглэм сахидаг бөгөөд ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, Я.Цэлмэн нь “Бриллант эмнэлэгт” шинжилгээнд хамруулах нөхцөлийг бүрдүүлэн өгч, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус эмнэлэгт өвдөгний үений “MRI” зураг авахууллаа.
✅ Тус хорих ангийн хүмүүжигчийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалд дэмжлэг үзүүлж, шаардлагатай урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулж өгсөн ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, Я.Цэлмэн танд нийт хүмүүжигчдийн өмнөөс талархал илэрхийлье.
✅ Мөн тус ангид хүмүүжиж буй хүмүүжигч Д.А нь өвдөгний үе солиулах мэс засалд орох шаардлагатай байх тул нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах хувь хүн, байгууллагын хүсэлтийг хүлээн авахад бэлэн байгаагаа үүгээр илэрхийлж байна.