“No war”-ийнхны гаргаж ирсэн сэдэв хэдхэн цагийн дотор МАН-ынх болж хувирав
МАН-ынхан дотоод зодоондоо АН-ынхныг татан оролцуулж эхэлсэн нь ил боллоо. Тодруулбал, МАН-ын гишүүдийн нэгдэл нэрийн дор “Цэвэрлэе” түр хөдөлгөөнийг эхлүүллээ гэх мэдээллийг өнөө өглөөнөөс цахим орчинд цацаж эхэлсэн. Гэтэл дээрх уриалгыг гурав хоногийн өмнөөс эхлэн жагсаалаар мэргэшсэн “No war” хөдөлгөөнийхөн цацаж эхэлсэн нь баримтаар батлагдаж байгаа юм. Эх орныхоо эсрэг жагсаж гарч ирсэн тэрс үзэлтнүүд гэж хэлж болох АН-ын Д.Монголхүү тэргүүтэй “No war” хөдөлгөөнийхний анхлан гаргаж ирсэн сэдэв ийнхүү хэдхэн цагийн дотор МАН-ын гишүүдийн нэгдлийнх болж хувирсан нь АН-ынхан албан ёсоор эрх баригч намын зодоонд дүр бүтээж эхэлснийг илтгэж байна. Ийнхүү МАН-ын дотоод зодоон савнаасаа халж, сөрөг хүчний сөрөг бүлэглэлийнхнээр “бүл” нэмж эхлэв бололтой. Ингэхдээ Ардын намын лого бүхий цаасан дээр тус уриалгаа хэвлүүлсэн нь илтэд олон нийтийг төөрөгдүүлэх, талцан хуваах зорилготой байна гэдгийг МАН-ын жинхэнэ гишүүд хэлж байна.