Ах дүү хоёр архидан согтуурч, маргалдсаны улмаас нэгнийхээ аминд хүрчээ
Ах дүү хоёр архидан согтуурч, маргалдсаны улмаас нэгнийхээ аминд хүрчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутагт өчигдөр буюу есдүгээр сарын 23-нд төрсөн ах дүү хоёр архидан согтуурч, хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалджээ. Улмаар дүүгийнхээ биед мэсээр халдаж, амь насыг нь хохироосон байна.
Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.