ТӨСӨВ 2026: Боловсролын зээлийн санд 155 тэрбум төгрөгийг зарцуулна

-23032021-1616500002-1693934262-tetgeleg

Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг есдүгээр
сарын 1-нд өргөн мэдүүлсэн билээ. Иймд уг төсвийн төсөлд Боловсролын зээлийн санд хэдэн
төгрөг тусгасныг онцлон хүргэж байна.
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн:
• Тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг,
• Нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг,
• Төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөжээ.


Боловсролын зээлийн сан
Боловсролын зээлийн сангийн 2026 оны нийт зарлагыг 155.4 тэрбум төгрөгөөр төлөвлөжээ.
Боловсрольн ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад гадаадын болон дотоодын дээд
боловсролын сургалтын байгууллагад суралцагчид Засгийн газраас тогтоосон шалгуур, шаардлагыг хангасан тохиолдолд суралцагчийн тэтгэлэг олгох, тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцагчид сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг, зээл олгох,эргэн төлүүлэх,дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батлахаар заасан. Энэ дагуу Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолоор баглагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг, Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг, Засгийн газар хоорондын гэрээгээр суралцагчид олгох тэтгэлэг, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид олгох буцалттүй тусламж, зарим эрэлттэй мэргэжлээр суралцагчид олгох тэтгэлэг, зорилтод бүлгийн суралцагчид олгох буцалтгүй тусламж, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн сургалтын байгууллагад суралцагчид олгох сургалтын төлбөрийн хөнгөлөлт, дотоод, гадаадад суралцагчдад олгох зээлтэй холбоотой зардлуудыг тус тус тусгасан байна.
Мөн Засгийн газрын 2024 оны 103 дугаар тогтоолд туссан багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс үзүүлэх дэмжлэгтэй холбоотой зардлыт тус сангийн 2026 оны төсвийн төсөлд тусгажээ

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сан
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлд мэргэжлийн болон
техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах харилцааг зохицуулсны дагуу
холбогдох зардлыт тус сангийн 2026 оны нийт зарлагыг 213.3 тэрбум төгрөгөөр тусгажээ.
Ингэхдээ “Хувьсах зардлын дундаж норматив, итгэлцүүр, журам батлах тухай”. Засгийн газрын 2023 оны 466 дугаар тогтоолын дагуу, төрийн болон төрийн бус өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын төсвийг төлөвлөж, чанар, үр дүнд үндэслэсэн гүйцэтгэлд суурилсан зарчмаар санхүүжүүлэхээр холбогдох зардлыт тусгасан байна.

About Author