Албан тушаалтнуудад БЗС-гаас авсан зээлээ төлөх шаардлага тавихаар АТГ-т өгдөг болжээ

siilegmaa-810x500

Боловсролын зээлийн сангаас эрх мэдэлд ойр, мэдээлэлтэй хүмүүс нь зээл авсан ч гадаадын их дээд сургуульдаа суралцаагүй эс  бол гэрээнд заасны дагуу төрийн байгууллагадаа ажиллаагүй зэрэг зөрчлүүд олноор илэрч, буцаан төлүүлэх шаардлага тавигдаж байсан ч одоог хүртэл үр дүн гараагүй байна.

Боловсролын яамны харьяа Боловсролын зээлийн сангийн гүйцэтгэх захирал О.Сийлэгмаагийн өгч буй мэдээллээр УИХ-ын нэр бүхий гишүүн ч зээлээ төлдөггүй, дарамт үүсгэдэг байна. Тэр бүү хэл төрийн дунд албан тушаалтан нь хүртэл “Зээлийн мэдээллийг Монголбанкинд нийлүүлсэн байна. Чам дээр шалгалт оруулна” гэж хэлээд тав хоногийн дараа нь ажилд нь шалгалт оруулдаг.  Уг ажлыг хариуцаж байгаа ажилтан, албан хаагчдын эрүүл мэндэд халдах байдал ч үүссэн. Ер нь бол Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөх шаардлага тавихаар Авлигатай тэмцэх газарт өгдөг, асуудал гарахгүй болохоор Боловсролын яамны Ёс зүйн хороонд өгч ажлыг нь хийлгэдэггүй байна.

Гадаад зээлийн эргэн төлөлтийг сайжруулахын тулд хуулийн баг ажиллуулах хүсэлтийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Боловсролын яаманд тавин ажиллаж байгаа ч эргэн төлүүлэх эрх зүйн зохицуулалтгүйн улмаас амжилтгүй болж байна гэж тэрбээр мөн тодотгов.

Гадаад зээлийн эргэн төлөлт энэ онд ердөө 2.5 тэрбум байгаа ажээ.

About Author