Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгаж эхэлжээ
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгаж эхэлжээ.
Анх түүний хүчирхийллийн хэргийн асуудлаар хадам аав нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж гомдол өгч байсан аж.
Мөн Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн ажлын албанд хандаж, гомдол гаргаж байжээ. Улмаар цагдаагийн байгууллагад хандсан байна.
Эх сурвалжийн бидэнд ирүүлсэн мэдээллээр тус гомдолд Б.Эрдэнэсүх гэгч нь гэр бүлийнхээ гишүүдийг зодож, доромжилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар ноцтой зүйлсийг дурдсан байжээ.
Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Хэрэв Б.Эрдэнэсүхэд Эрүүгийн хэрэг үүсгэвэл НИТХ-ын төлөөлөгчийн албан тушаалаас нь эргүүлэн татах нөхцөл ч үүсч болзошгүй юм.
Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлд энэ талаар заасан байдаг аж.
Тус хуулийн 41.1-т Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно.
41.1.2-т Хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан
41.1.3-т Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан
41.1.4-т Тухайн орон нутгаас шилжсэн
41.1.5-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон
41.1.6-т Энэ хуулийн 40.1-д заасныг зөрчсөн
41.1.7-т Хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн