Т.Аубакир: Ахмадуудын тэтгэврийг зургаан хувь нэмнэ. Илүү нэмнэ гэж худлаа ярьж, улс төржилт хийхгүй

аубакар

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас ахмадын тэтгэвэр нэмэх асуудлын талаар тодрууллаа. 

Тэрбээр, “Мэргэжлийн  яамнаас ахмадуудын тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмэх нь зөв гэсний үндсэн дээр зургаан хувиар нэмж байгаа. Ирэх жилээс буюу 2026 оным нэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр тэтгэмж зургаан хувиар нэмэгдээд явах боломжтой болж байна. 

Ахмадуудын тэтгэврийг 1.5 сая болгоход 4.1 их наяд төгрөг шаардлагатай. Би нэмнэ гэж худлаа ярьж, улс төржиж хүлээлт үүсгэж чадахгүй. Мөнгө хэвлээд Монгол Улсаа Венесуэль болгож болохгүй шүү дээ. 

Тиймээс бид бодитойгоор энэ судалгаа тооцоог хийх ёстой” гэлээ.

About Author