А.Ариунзаяа: Нэг бол барьж хорино, заналхийлнэ, зуваг эвлүүлж сэвнэ. Одоо хөдөлгөөн гэнэ, цэвэрхэн өрсөлдчихгүй

bd29ff0d410841117c211d1265609ec1

Өчигдөр /2025.09.24/ Монгол улсаа, Монголын төрөө, Монгол ардын намаа нүүрсчин дээрэмчдээс салгах “цэвэрлэгээ”-г эхлүүлье гэсэн агуулга бүхий уриалгыг МАН-ын зарим гишүүд эхлүүлжээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн  А.Ариунзаяа байр сууриа илэрхийлсэн байна. 

Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Шууд нэр цохон дурдахад МАН-ын дарга/асан/Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Дашзэвгийн Амарбаясгалан болон тэдний шууд гар хөл болсон, цөөн тооны УИХ-ын гишүүд….” гэдэгт одоо би бол тэргүүн эгнээнд орж л байгаа даа.

Уг нь намын дарга нь дарга хэвээр л байгаа. Мөд хэдхэн хоног буюу гуравхан хоногийн дараа Бага хурал маань болно. Намын дарга ажлаа өгч, шинэ даргын сонгууль болно. Цэвэрхэн өрсөлдөчихгүй. Нэг бол барьж хорино, нэг бол заналхийлнэ, нэг бол хэдэн зураг эвлүүлж худал илүүрхэнэ, бөөн төлбөрт сайт бичээч бичнэ.Одоо хөдөлгөөн гэнэ. Үнэхээр хоцрогдсон, дэндүү л хуучин танил технологи. Намын даргад цэвэр, ил тод, шударга өрсөлдөөд л асуудлаа шийдвэрлэж болохгүй юу?” хэмээжээ.

Эх сурвалж: Zuv.mn

About Author