АН: МАН-ын даргын асуудал шийдэгдтэл УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй

33d2d7c88daa4e7ebefa5a220a77d48f

Эх сурвалж: Zuv.mn

УИХ дахь АН-ын бүлэг, Улс төрийн зөвлөл өнөөдөр төрийн ордонд өргөтгөсөн хурал хийж, дараах улс төрийн шийдэлд хүрчээ.

Тодруулбал, Улс төрийн зөвлөлөөс МАН-ын даргын асуудал шийдэгдэх хүртэл УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй байх чиглэлийг АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ дахь АН-ын бүлэгт өгсөн байна.

 Мөн хууль, шүүхийн байгууллага, эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой ноцтой мэдээлэлд холбогдсон УИХ-ынг дарга Д.Амарбаясгаланг уг асуудлаа хуулийн байгууллагаар шалгуулж, буруугүй гэдгээ тогтоолгох хүртлээ Чуулганыг даргалах ёс зүйн эрхгүй гэж үзсэн тул шалгуулах шаардлага хүргүүлсэн байна.

Түүнчлэн Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрын өрсөлдөөн нь цаашлаад институци хоорондын зөрчил болж, 2026 оны төсөв буюу нийт монголчуудлын эрх ашигт сөргөөр нөлөөлж мэдэх тул Төсвийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах, эргүүлэн татахыг Засгийн газар буюу Ерөнхий сайд Г.Занданшатараас шаардахаар болжээ.

Шаардлагуудыг холбогдох хүмүүст нь хүргүүлэх бол УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй байх зөвлөмжийг нь хүлээж авах эсэхээ УИХ дахь АН-ын бүлэг дараагийн хурлаараа хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргах юм байна. 

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл энэ талаар сэтгүүлчдэд танилцууллаа.

About Author