О.Алтангэрэл: МАН эв, эеэ олохгүй удвал төрийн ажил унана, ард иргэдийн амьдралд нөлөөлнө

altangerel-2

Эх сурвалж: Eguur.mn

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаа тухайгаа мэдэгдсэн.

Энэ талаар сэтгүүлчдийн асуусан асуултад УИХ-ын гишүүн О.Алтангэрэл дараах хариултыг өглөө.

“Улс төрийн намын зөвлөл АН-руу бичиг өгснийг манай намын дарга уншиж харагдсан. Улс төрийн соёлын хувьд нөгөө намынхаа гаргасан шийдвэр, дотоод асуудлаар улс төрийн намын бүлэг хуралдаад шийдвэр гаргах нь зохимжгүй гэж үзэж байгаа.

Улс төрийн зөвлөлөөс шаардлагыг бүлэг рүү өгсөн. Харин бүлгээс албан ёсны шийдвэр гараагүй. Бүлгийн төлөөлж хэлсэн мэдэгдэл огтоос биш.

АН-ын дарга, тамга, бүртгэл, гэрчилгээтэй холбоотой асуудал үүссэн шүү дээ. Олон мянган гишүүдийнхээ хамтаар үүнийгээ туулсан. Хууль, цагдаагийн бүх асуудал дээр нь явж байсан хүний хувьд хэлэхэд хүсэх юм биш. Монголын улс төрийн үндсэн хоёр хүчин болох МАН, АН тогтвортой байх ёстой. Тийм ч учраас Д.Амарбаясгаланд хувиасаа баяр хүргэсэн.

Манай намын даргын асуудал Улсын Дээд шүүх дээр олон ч гацсан. “Улс төрийн намын даргын асуудлыг Улсын Дээд шүүх шийдэх ёсгүй” гэдэг дээр миний хувьд хатуу байр суурьтай байгаа. Даргыг намын гишүүд нь шийдэж, бүртгэл л Улсын Дээд шүүх дээр явагдах ёстой. Засгийн газар цаашид ажиллах юм уу, ажиллахгүй юм уу. Байнгын хороон дээр сайд нараас асуулт асууя гэхэд байхгүй байна. Энэ хэвээр удвал төрийн ажил унана. Ард иргэдийн амьдралд нөлөөлнө шүү дээ. Тиймээс эв, эетэй байгаасай” хэмээсэн юм.

About Author