Х.Баасанжаргал: Ерөнхий сайд шууд Б.Энхбаяр гишүүнийг ХЗДХ-ийн сайдаар томилох боломжгүй

682e3a871041700ab2792167224e2f7f

Эх сурвалж: Zuv.mn

Улс төрд үүсээд байгаа асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалаас тодрууллаа. 

-Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томиллоо гэж хэлсэн. Үүнд хууль зөрчсөн зүйл байгаа юу? 

-Би өмнө нь ч хэлж байсан. УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаа зааг ялгаатай байх ёстой. Ер нь Хууль зүйн сайдыг томилж өөрчилснөөр хэргийн хувь заяа шийдэгдэж байна гэдэг мессэж манай хууль эрх зүйн байгууллагад хортой л доо. 

Иргэдийн хууль шүүхийн байгууллагад итгэх итгэлийн асуудал бас яригдана. Үндсэн хуулийн зөрчил болох учраас Ерөнхий сайд шууд Б.Энхбаяр гишүүнийг ХЗДХ-ийн сайдаар томилох боломжгүй. Томилно гэдгээ л мэдэгдсэн байх” гэлээ.

About Author