Х.Баясгалан: АН-ын дарга асан С.Эрдэнэ Н.Батдуулгатай уулзсан гэдэг нь ташаа мэдээлэл
Эх сурвалж: ZUV.MN
Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ, “Бамаш” ХХК-ийн Ерөнхий захирал С.Батсуурь нар С.Эрдэнийн бие хамгаалагчаар ажиллаж байсан Н.Батдуулгатай хорих ангид уулзалт хийсэн гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна.
Үүнтэй холбогдуулан ШШГЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Х.Баясгалангаас тодрууллаа.
Танай байгууллагын алба хаагчийн өгсөн мэдээлэлд дурдагдсан Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ, “Бамаш” ХХК-ийн Ерөнхий захирал С.Батсуурь нар Н.Батдуулгатай хорих ангид зөвшөөрөлгүй уулзалт хийсэн гэх мэдээлэлд тайлбар өгнө үү?
– Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ Н.Батдуулгатай уулзаагүй. Харин “Бамаш” ХХК-ийн Ерөнхий захирал С.Батсуурь гэх иргэнийг холбогдох албан тушаалтны зөвшөөрөлгүй уулзуулсан байсан. Тус асуудлын дагуу албаны шалгалт явуулж, буруутай алба хаагч нарт хариуцлага тооцсон.
-“ШШГБ-аас шүгэл үлээж байна” гэх мэдээллийг олон нийтэд түгээсэн. Тухайн асуудалд танай байгууллагын зүгээс ямар байр суурьтай байна вэ?
-Дээрх хууль бус үйл ажиллагаанд хариуцлага тооцогдсон нэр бүхий алба хаагчид зориудаар алба хаагч гэх иргэнээр байгууллагын эсрэг бодит бус мэдээлэл түгээж болзошгүй байгаад нь харамсаж байна.