Д.Ганмаа: Ж.Чинбүрэн сайд намайг аятайхан байгаарай, хохино шүү гэж сүрдүүлсэн
Эх сурвалж:Zuv.mn
ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүн Д.Ганмааг “Аятайхан байгаарай, хохино шүү” хэмээн заналхийлжээ.
Д.Ганмаа: ” Эмч эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх, ачааллыг бууруулах ч гэдэг юм уу, эсвэл энэ гадагшаа гараад байгаа урсгалыг зогсоох гэдэг юм уу энэ бодлогын тоо баримтыг шаардсан. Гэтэл яг санал хурааж байх явцад Ж.Чинбүрэн сайд миний хажууд ирээд УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, эмэгтэй хүний хувьд намайг шууд дээрэлхсэн.
“Аятайхан байгаарай, хохино шүү чи зүгээр” гэж хэлсэн. Би анх удаа эх орондоо ирээд ийм сэтгэл зүйн дарамтад орж үзэж байна. Цаана сууж байсан Г.Лувсанжамц гишүүн ирж Ж.Чинбүрэн сайдад “Танд зарчмын шаардлага тавьж байхад та яагаад ийм зүйл яриад байгаа юм бэ. Эмэгтэй хүнтэй яагаад ингэж харьцаж байгаа юм гэж” хэлээгүй байсан бол юу болохыг таашгүй.
Би одоо ч сэтгэл санааны хувьд айдастай байна” гэлээ.