ЦЕГ: СU сүлжээ дэлгүүрт гар утас хулгайлсан этгээдийг олжээ
Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “CU”сүлжээ дэлгүүр дотор үйлчлүүлж, унтаж байсан иргэний “Honor” маркийн гар утсыг сэжигтэй этгээд хулгайлж байгаа дүрс бичлэг олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын 29-ний өдөр бичлэг цахим орчинд нийтлэгджээ. Уг бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулснаар тухайн этгээдийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид олж тогтоосон ба алдагдсан утсыг олсон байна.