Нэрийг нь сийлсэн сэлэм Батлан хамгаалахын сайд Д.Батлутад бэлгэнд иржээ

335407-03102025-1759481614-1819084644-e59e3e64-6fd2-42e5-8fde-d38d659fda1d

Эх сурвалж:gogo.mn

“Батлан хамгаалахын сайд Д.Батлут УИХ-ын гишүүдэд сэлэм бэлэглэсэн” гэх мэдээлэл цахим орчинд цацагдлаа.

Олны шүүмжлэл дагуулсан энэ мэдээллийг Батлан хамгаалах яамны Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, 2025 оны 9-р сарын 2-ны өдөр “Зэв” залуусын холбооны төлөөлөгчид Батлан хамгаалахын сайдтай уулзаж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, хүүхэд залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх зэрэг чиглэлээр салбарын яамтай хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн.

Энэ үеэр тус холбооны залуус Батлан хамгаалахын сайдын нэрийг сийлсэн сэлэм бэлэглэсэн. Батлан хамгаалахын сайд УИХ-ын гишүүдэд сэлэм бэлэглэсэн гэдэг нь ташаа мэдээлэл“ гэв. 

About Author