“Би Ерөнхийлөгчтэй байнгын холбоотой ажилладаг ч хов зөөсөн удаагүй

батцэцэг

Эх сурвалж:gogo.mn

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Хов зөөж амь зогоодог хүмүүс манай намд байгаа. Төрийн тэргүүнд хүртэл хов зөөдөг” хэмээн Ж.Энхбаяр, Я.Содбаатар Б.Энхбаяр, Б.Батцэцэг гэх мэт улстөрчийн нэрийг дурдсан.

Үүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Энэ өндөр албан тушаал хашиж байгаа хүн хувийн үзэл бодлоо ховын журмаар ярихыг би үнэндээ ойлгоогүй. Хов гэдгийг ямар утгаар хэлснийг бас ойлгоогүй. Яагаад таван хүний нэр хэлснийг ч ойлгоогүй. Миний хувьд маш зарчимтай байхыг хичээн ажилладаг.

Эдгээрийг хов гэж үзэж байгаа бол туйлын бурангуй асуудал, хэзээ ч ийм юм байж болохгүй.

Гадаад харилцааны сайдын хувьд улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой, гадаад бодлогын үзэл баримтлалд харш, эмзэг асуудалд маш их анхаардаг. Манай язгуур эрх ашгийг, дипломат ёслолыг зөрчсөн үг яриа, үйлдлийг би үргэлж эсэргүүцдэг. 

Тиймээс надад хов ярьсан зүйл хэзээ ч байгаагүй. Би дандаа зарчим барьж ажилладаг. Гадаад харилцааны сайд Төрийн гурван өндөрлөгтэй ажил үүргийн хувьд хамгийн их холбогддог. Миний ажлын бараг 50 хувь нь Төрийн тэргүүнтэй холбогддог юм. Учир нь Төрийн тэргүүн бол гадаад харилцааг улсаа төлөөлж хийдэг цор ганц хүн. Тиймээс байнгын холбоотой ажилладаг.

Манай дипломат ёслолын журамд нийцэхгүй дипломат албаны томилгоотой холбоотой асуудалд үзэл бодлоо илэрхийлж, журам дүрмийнхээ дагуу ажиллах ёстой гэдгийг хэлж, ярьж байсан. Үндэсний аюулгүй байдлын хуралдаан дээр ч өөрийн ажлын шугамаар мэдээлэл, танилцуулга хийдэг. Эдгээрийг хов гэж үзэж байгаа бол туйлын бурангуй асуудал, хэзээ ч ийм юм байж болохгүй” гэж хариу тайлбар хэллээ.

About Author