БНСУ-д ажиллаж байхдаа хоёр гараа алдсан Монголд иргэнд туслахаа илэрхийлжээ

558094785_787792290549324_7199375154040335024_n

Эх сурвалж:Zuv.mn

БНСУ-д ажиллаж байсан Монгол иргэн 2019 онд цахилгааны шонг холбосон нарны цахилгаан станц дээр ажиллаж байхдаа цахилгаанд цохиулсны улмаас хоёр гараа алджээ. Энэхүү үйл явдлыг саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дараа дахин олны анхаарлыг татаад байгаа аж.

Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг тус Монгол иргэнтэй уулзжээ.

Ү Вон Шиг дарга “Үндэсний ассамблей маш өндөр хариуцлага хүлээж, энэ тогтолцоог боловсронгуй болгох, тэр дундаа үйлдвэрлэлийн ослын нөхөн олговрын хүрээг өргөжүүлэх, тогтвортой оршин суух байр бий болгох чиглэлээр ажиллана” гэж амласан байна.

Мөн тэрбээр цаашид Хууль зүйн яам болон бусад холбогдох яамдтай нягт холбоотой ажиллаж, хохирогчийн цаашдын эмчилгээ, ар гэрийнхэн нь тус улсад үлдэх талаар ярилцах болно гэдгээ хэлжээ.

Эх сурвалж: Yonhap News

About Author