Засаг дарга Н.Баярмөнх хамт олонтойгоо Моносын 1-р гудмыг хариуцаж ногооруулна
Баянзүрх дүүргээс “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд гэр хороолол, зуслангийн бүсийн айл өрхүүдэд 500.000 мод тарих уриалгыг гаргаад байгаа аж.
Уриалгад нэгдэхийн тулд иргэн, аж ахуйн нэгжүүд зуслангийн бүс, гэр хорооллын айл өрхийн хашаанд дор хаяж арван мод тарьж, тухайн айл өрх усалгаа, ургалтыг хариуцах хэрэгтэй юм байна. Ингэснээр айл өрх бүр хашаанд амьсгалах агаар хүчилтөрөгч буюу модтой болж, жинхэнэ утгаараа ногоон орчин бий болно гэж үзэж байна.
Дүүргийн удирдлагын баг өнөөдөр 28,28,29 зэрэг алслагдсан хороодын гудмыг хариуцаж айл өрхийн хашаанд мод тарьсан бол Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хамт олонтойгоо 28-р хорооны Моносын 1-р гудмыг хариуцан авч мод тарьжээ.