Д.Батлут: Засгийн газрын үйл ажиллагаа доголдоогүй хэвийн явж байна

2e389837c88e6ddab058652d7bdff5c6

Эх сурвалж:Zuv.mn

Батлан хамгаалахын сайд Д.Батлутын нэрийг сийлсэн сэлэмний зураг цахим орчинд цацагдаж нэлээдгүй шүүмжлэлийг дагуулсан. 

Энэ талаар бид Д.Батлутаас тодрууллаа. 

-Таны нэрийг сийлсэн сэлэмний зураг яваад байна л даа. Үүн дээр тайлбар өгөөч.

-Би өөрийнхөө нэрийг сэлмэн дээр сийлж, бэлэглэх хүн биш. “Зэв” клубын залуус намайг Батлан хамгаалахын сайд болсон гээд дурсгасан юм. Сошиалд их сэвэгдсэн байна лээ. Улс төр явагдаж байгааг хэн хүнгүй мэдэж л байгаа байх. 

-Улс төрд үүсээд байгаа асуудлаас болж улсын ажил зогсонги байдалд орсон байна. Иргэд улс төржилтөө зогсоож ажлаа хийхийг шаардаж байна. Та үүн дээр ямар бодоллтой байна вэ?

-Засгийн газрын үйл ажиллагаа доголдоогүй хэвийн явж байна. Бүх сайдууд өөр өөрсдийн чиг үүргийн ажлуудаа хийж хэрэгжүүлээд явж байна” гэлээ.

About Author