60 саяын сарнай, хөөрхөн Мокагийн дурлалт хархүү А.Амундра нүүрсний “гол хэрэгтэн” байв уу

60 саяын сарнай хөөрхөн Мокагийн дурлалт хархүү А.Амундра нүүрсний 22гол хэрэгтэн22 байв уу

Эх сурвалж:Reelnews

Улстөрч ч биш, удган зайран ч биш, гэхдээ тэр улс төрийн бүхий л хор, жатга, гүтгэлэг, явуулгыг дээрээс эвлэгхэн гэгч удирдан, алдаагүй сценарь гаргадаг сийрэг толгой. Хэн бэ гэж үү, загварын тайзнаа алхаж, брэндийн нүүр царай болж, хүүхнүүдийг сая, сая сарнайгаар найрч явсан А.Амундра болж таарлаа.

Угтаа хэвлэлийн баатар болж, олон нийтэд төдийлөн танигдаагүй ч түүний гарын салаагаар өнөөгийн улс төрийн найрын ширээг аль өнцгөөр, чухам яаж олон нийтэд харуулах уу гэдэг онцгой, нэр хүндтэй ажлыг хийж гүйцэтгэдэг. Түүний хамууд нь Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, Херо Б.Баатар нар. 

Өнөөдөр олон нийтэд ил байгаа нүүрсний хулгайн 39 гэрээний 31-г нь Бодь групп хийжээ. А.Амундра 2017 оноос эхлэн “Бодь интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал хийж байв. 

Түүний намтарыг сөхвөл, ажил мэргэжлийн гараагаа “Алтан тариа” ХХК-аас эхлүүлсэн байдаг. 

  • 2007 онд “News.mn” сайтыг үүсгэн байгуулсан 
  • 2009 оноос “Боловсрол суваг” телевизийн Гүйцэтгэх захирал
  • 2010 оноос хойш “Монгол масс медиа” группийн Гүйцэтгэх захирал, ТУЗ-ын дарга
  • 2017 оноос “Бодь интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албыг тус тус хашиж байжээ. Улмаар 2021 онд МАН-д элсэн орсон түүхтэй. 

Чухамдаа МАН-д элсэн орсон цагаас түүний одоогийн “алдар гавьяа” нэртэй гайны бизнесийн эхлэл нь тавигдсан болов уу. Нөгөө талаар нүүрсдэх гэж МАН-д элсэн орсон ч байж болох талтай.

Улсын нууцад авсан байсан нүүрсний 39 гэрээнээс 31 нь “Бодь” группийн хийсэн гэрээ. Бүгд 2019-2022 онуудад хийсэн гэрээнүүд. Үүнээс 26-г нь нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 600 ам.доллар хүрч байсан 2022 онд хийсэн байна. Уг нууц гэрээнээс харахад “Бодь групп” дангаараа 22.5 сая тонн нүүрсний гэрээ байгуулснаас 8.2 сая тонныг нь өмнөд хөрш рүү экспортолжээ. 

“Голомт”-ын Д.Баясгалан гэх толгойтой боловч Женко Х.Баттулгатай хамтран хийсэн луйвар, хэдэн тэрбумаар үнэлэгдэх цавчаагаар баяжсан, тэр мөнгөөрөө хүүхнүүдээ тансаглуулдаг гэхчлэн А.Амундрагийн толгой том оо, том. 

Өчигдөрхөн цахим хуудастаа ил болсон нүүрсний гэрээний талаар “Намайг гэрчийн хамгаалалтад авчих. Мөнгө мөртэй, бүгдийг нь олон нийтэд яриад өгье” гэж мэдээлсэн байв. Түүний амнаас гарах нэр Женко лав биш. Эврээ ургахаар эхийгээ мөргөчихгүй л бол шүү дээ. 

Тээр жил 60 саяын үнэ бүхий сарнайг дурлалт бүсгүйдээ өгч, олныг гайхшруулж явсан нь нүүрсний хулгайн мөнгө байсан нь тодорхой болов. Одоо цагт “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Мокатай романс үүсгэснийг хэн бүхэн мэдэж буй. Ингээд бодоход улс орноо тонож авсан дээрмийн мөнгө нь гунхсан хүүхнүүдийн үнэрлээд хаях сарнай, жижиг гар цүнх мэтийн тансаглал болж хувираад тэр төлөөсийг нь иргэд бид төлж ирсэн нь хамгийн гашуун нь юм. 

About Author