Маргааш нутгийн баруун хойд хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, сэрүүснэ

DIB-MJaVwAAIBZQ (1)

Маргааш нутгийн баруун хойд хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

2025 оны 10-р сарын 12-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас:

10-р сарын 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

10-р сарын 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар,

10-р сарын 14-нд нутгийн зарим газраар,,

10-р сарын 15-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орно.

Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

10-р сарын 12-ноос нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +10…+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

About Author