Д.Амарбаясгалангийн нэр хүндийг гутаасан гэх үндэслэлээр иргэний хэрэг үүсгэв

амарбаясгалан11

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож, мэдээллийг тараасан хэлбэрээр няцааж, залруулгах хийлгэхийг даалгуулах тухай” нэхэмжлэл гаргасныг өмгөөлөгчид нь мэдэгдэж байсан.

Тэгвэл шүүхээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх захирамж гарчээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь хүний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэлд иргэний хэрэг үүсгэж, нотлох баримтаа өөрөө гаргаж, нотлох үүрэгтэй болж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүн нухаад, чандарласан, орд эзэмшиж, нүүрс хулгайлсан” гэх мэтээр гүтгэсэн учраас нэр төрөө сэргээлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлажээ.

Гэвч Бортээгийн орд нь улсын эзэмшилд буюу Эрдэнэс Тавантолгой ХК-д байдаг бөгөөд Д.Амарбаясгалан нь уг ордыг эзэмших нь байтугай, нэг хүрз нүүрс ч олборлоогүй гэдгээ мэдэгдсэн юм. Бортээгийн ордод одоо болтол ямар нэгэн нүүрс олборлолтын ажиллагаа хийгдээгүй бөгөөд тус ордын лиценз нь улсын өмчид хэвээр байна. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ямар үндэслэл, баримттайгаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг холбоотой гэснээ шүүх дээр нотлох шаардлагатай боллоо.

undefined
facebook

About Author