Б.Жавхлан: Одоогийн төсвөөр багш нарын цалин 25 хувь нэмэх ямар ч боломжгүй. 700 тэрбум шаардлагатай
Сангийн сайд Б.Жавхлан төсвийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өргөн барьсан төсвийг УИХ хэлэлцмээр байна. Өдийд 3 дахь хэлэлцүүлэх явж байх ёстой ч хоёр дахь хэлэлцүүлгээ хийгээгүй явж байна. Болохгүй юм байвал ажлын хэсгээ байгуулаад засаж янзлаад явах ёстой. Энэ жилийн төсөвтэй 45 хоног танилцлаа. Төсөвгүй 2026 руу орох эрсдэл тулчихаад байна. Энэ долоо хоногийн хуваарьт төсвийн асуудлыг тавьсан байна. Одоо хэлэлцдэг л байгаа даа гэж түгшиж сууна. Энэ долоо хоногт хоёрдугаар хэлэлцүүлгийг заавал хийх ёстой. Хийхгүй бол төсөв хугацаандаа батлагдахгүй. Нэг сар хүрэхгүй хугацаа үлдлээ шүү дээ. Итгэл алдарч байна.
Нэгэнт өргөн баригдсан төсөв дээр багш нарын цалин 25 хувь нэмэх ямар ч боломжгүй. Боловсролын салбарын цалин гурван их наяд давдаг. 25 хувь нь гэхээр 700 гаруй тэрбум төгрөг. Хэрвээ төсвийг буцаа, алдагдалгүй болго гэвэл бүр ч боломжгүй болно. Эдийн засгийн өсөлтөө алдаж, хувийн хэвшлийг төсвөөр дэмжих гэх мэт бодлогын арга хэмжээ байхгүй болно” гэлээ.