Б.Чойжилсүрэн: 2030 он хүртэл импортын эрчим хүч ашиглана

0

Эрчим хүчний салбарын 100 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордонд нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээсэн юм. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа. 

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: 

-Эрчим хүчний салбарын 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье ээ. 100 жилийн өмнө Монгол улсад байгаагүй зүйлийг эрчим хүчний салбарынхан хийж бүтээн, өдгөө дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж яваагаараа бахархаж байна. Алдаа, оноо бий. Шийддэг, одоо ч шийдээд явж байгаа. 

Манай салбарын тулгамдсан асуудал бол үнийн либералчлал. Дээрээ тохируулгатай явдаг учир алдагдалтай ажилладаг, гадна дотны хөрөнгө оруулалт орж ирдэггүй. Хэрэв зах зээлийн зарчмаар үнийг чөлөөлбөл алдагдал буурч, хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой. 

Ковид, дайнтай холбоотойгоор иргэдийн аж амьдрал хүнд байна. Энэ жил эдийн засгийг тогтворжуулах дээр анхаарна. Тогтворжсоны дараа буюу ирэх жил эрчим хүчний үнийг өсгөхөөс өөр аргагүй. 

-БНФУ-ын ерөнхийлөгчийн айлчлалаар цөмийн эрчим хүч ашиглах талаар юу ярилцах бол? 

-Цөмийн эрчим хүчний анхны яриа хэлэлцээрүүд яригдах байх. 

-Монгол улс хэдэн он хүртэл импортын эрчим хүч авах бол?

-Ямартай ч 2030 он хүртэл импортын эрчим хүч авна. 

2024,25 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станц, 2026,27 онд Тавантолгойн ЦС-ын 1,2 дугаар блок, 2027 онд Багануурын эхний блок ашиглалтад орно. 2035 он гэхэд Монгол улс 200-300 мКвт эрчим хүчний илүүдэлтэй байх болов уу гэсэн дүр зураг байгаа гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *