О.Цогтгэрэл: Зарим гэртээ харьсан намын гишүүдээ ир гэж дуудсан

О.Цогтгэрэл Казахстанд орон сууцны хороолол бариулж байгаа хүн 22хэн22 болох нь аяндаа тодорхой болно

Чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй гишүүдийг хүлээсэн хэвээр байна. 

Бид АН-ын дарга О.Цогтгэрэлээс чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа талаар тодрууллаа. 

Тэрбээр, “АН-ын зарим гишүүд чуулганы хуралдааныг мэдсэнгүй гэртээ ирчихсэн байна гэж байна. Тэр гишүүдийг ир гэж дуудчихаад байж байна. 

Би бүлгийн өрөөнд бичиг цаасаа хараад ирц бүрдэхийг хүлээгээд сууж байна. Яг үнэндээ энэ ирц бүрдүүлэх асуудал чинь МАН-ын асуудал шүү. 68 гишүүнтэй МАН ирц бүрдүүлж хуралдах нь тэдний үүрэг. 

Манай намаас 20 гаран гишүүд ирцдээ орчихсон байна. Үлдсэн ирцийг МАН бүрдүүлэх ёстой. Би Ерөнхий сайдтай уулзаагүй” гэлээ.

About Author