Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС, Дэлхийн банкны жилийн уулзалтад оролцож байна

134a85ff8c23283d72873b2b1632f9cd

Эх сурвалж: Zuv.mn

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Валютын Сан (ОУВС), Дэлхийн банкны 2025 оны “Жилийн уулзалт”-д 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо оролцож байна. 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ үеэр ОУВС-ийн Гүйцэтгэх захирал Лю И тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийж, Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал тэр дундаа инфляцын хүлээлт, Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлого, цаашдын төлөв, дэлхийн эдийн засаг, худалдааны тодорхой бус байдлын талаар хэлэлцлээ.

Уулзалтын үеэр ОУВС-ийн зүгээс Монгол Улсад нэмэлтээр шаардлагатай техникийн тусалцаа үзүүлэх боломжтой буйгаа илэрхийлэв.

About Author