Хүний эрхийн дэд хороо хуралдана

0

УИХ-ын Хүний эрхийн дэд хороог хуралдуулж, иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдсан талаарх гомдлуудыг нээлттэй сонсохоор боллоо. Бэлтгэл ажлын хүрээнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар холбогдох албаныхан болон хуульчидтай уулзаж, санал солилцжээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлуудыг судалж шийдвэрлэх, эрх нь зөрчигдсөн иргэдийн талд холбогдох арга хэмжээг авч ажиллах хугацаатай үүрэг өгсөн. Үүний дагуу өнөөдөр Хүний эрхийн үндэсний комиссын удирдлага болон гомдол гаргасан иргэдийн өмгөөлөгчийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хүлээн авч уулзлаа.

Хүний Эрхийн Үндэсний Комисс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх эрхийн зөрчилтэй холбогдуулан ял шийтгэл оноосон хэргүүдийг нэг бүрчлэн судалж ажилласан. Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлдээ дээрх асуудлыг хөндсөн. Энэ жил УИХ-аар илтгэлийг хэлэлцэн, тогтоол баталсан нь сайн жишиг болж чадсаныг ХЭҮК-ийн дарга онцоллоо. Мөн баривчилгаатай холбоотой зөрчлүүдийн талаар мэдээлэл өгөв.

Ж.Хунан – ХЭҮК-ын дарга

Закадр3: Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж өмгөөлөгч Ч.Мөнхсайхан үзэж байна. Жагсаал цуглаан хийх мэдэгдлийг эрх бүхий этгээд хянаж, түтгэлзүүлж байгаа нь хүний заяагдмал эрхэнд халдсан үйлдэл гэж тэрээр онцоллоо.

Ч.Мөнхсайхан – Өмгөөлөгч

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар дээрх асуудлаар иргэдийн гомдлыг нээлттэй сонсож, хэлэлцэх юм. Хуралдааны товыг ирэх 7 хоногт тогтоож, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж дууссаны дараа холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *