ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанд УИХ-ын ЕНБД Б.Баасандорж гэрчээр оролцон, талуудын асуултад хариуллаа

baskaaa

Эх сурвалж: Ubn.mn

Ерөнхий сайд Г.Занданшатарын хүсэлтийн дагуу товлогдсон ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан хаалттай үргэлжилж байна. УИХ-аас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид буюу УИХ-ын нэр бүхий гишүүд “Хурал хэт нэг талыг барьж байгаа учраас ямар шийдвэр гарах нь тодорхой” гэж үзэн, хуралдааныг орхин гарсан талаар бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, оролцогч талууд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос хоёр цаг гаруй хугацаанд асуулт асууж, хариулт авч дуусжээ. Б.Баасандорж энэхүү хуралдаанд гэрчээр оролцож байгаа аж.

Бид хуралдааны явц, гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.

About Author