Х.Булгантуяа: Ерөнхий сайд огцорсондоо уур нь хүрч цэцэд хандсан байна

d75a821f8e744ee8ab493537a770d7b6

Эх сурвалж: Zuv.mn

Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол хууль зөрчсөн эсэх талаар хаалттай хуралдаж байна. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаас байр суурийг нь сонслоо. 

Тэрбээр, “УИХ-ын Ерөнхий сайдыг огцруулсан тогтоол үндсэн хууль зөрчсөн үү үгүй юу гэдэг асуудал дээрээс нь тухайн үед хурал даргалж байсан дэд дарга миний биеийг үндсэн хууль зөрчсөн үү үгүй юу гэдэг хоёр асуудлыг хэлэлцлээ. 

Мөн миний бие өмгөөлөгч авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэвч хүсэлтийг хангаж өгсөнгүй. Үндсэн хуулийн цэц хэт нэг талыг барьж байна. ҮХЦ-ийн хуралдаан нээлттэй явах ёстой. Гэвч хаалттай горимоор үргэлжилж байна. Ерөнхий сайдыг огцруулсан шийдвэр хууль зөрчсөн бол кноп дарсан 71 гишүүн гэрчээр дуудагдах ёстой. 

Ерөнхий сайд аа 71 гишүүний саналыг хүндлээч. Саналын томъёоллыг нь өөрчилсөн бол үлдэх байсан гэж бодоод байх шиг байна. Тийм зүйл байхгүй” гэлээ.

About Author