П.Сайнзориг: Засгийн газрын гишүүн миний амь насанд заналхийлсэн

sss

Эх сурвалж: Zuv.mn

УИХ-ын гишүүн П.Сайнзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, “Цэцийн дүгнэлт ирсэн. Ирцтэй холбоотой асуудлыг дүгнээд хууль дээдлэх зарчим алдагдаж байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл 10 дугаар сарын 16, 17-ны өдрийн хуралдаанд ирцэд орсон боловч биечлэн байгаагүй нь ирцэд тооцогдохгүй гэсэн. Тэгэхээр энэ хуралдааны дагуу явсан бүх зүйлүүд хүчингүй болсон. Энэ асуудлыг цэгцэлье.

Мөн нэг зүйлийг хэлэхээд миний амь насанд нэр бүхий Засгийн газрын гишүүн халдахаар заналхийлсэн. Миний амь нас эрсэдвэл тодорхой баримтыг нь би бас үлдээж байгаа. Бичлэг нь байгаа. Үүнийг би хариуцлагатайгаар мэдэгдье. Нөхцөл байдал ийм л хурцадсан байна” гэлээ.

About Author