С.Ганбаатар УИХ-ын гишүүдийг “Гишүүн байх 4 жилийн хугацаанд нь хуулийн байгууллагаас шалгахгүй байх”-ыг санаачилсан талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээллээ
Эх сурвалж: Ubn.mn
УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг танилцуулж, гишүүд асуулт асуун хариулт авсан.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “С.Ганбаатарын санал болгосон “УИХ-ын гишүүнийг 4 жилийн хугацаанд хуулийн байгууллага шалгаж болохгүй” гэсэн асуудлыг хэлэлцэх гэж байна.Та дандаа хүний урдуур гарч ирдгээ боливол яасан юм бэ.
“Админерал”-тай Д.Амарбаясгалан холбоогүй гэж итгэл төгс хэлсэн хүн нь та шүү дээ. Хэнээс, юунаас айгаад яваад байгаа юм бэ” гэв.