Монгол-Оросын найрамдлын 65 дахь өдрүүд Дундговь аймагт үргэлжилж байна
ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Валерия Валерьевна Кильпякова тэргүүтэй зочид төлөөлөгчид Дундговь аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэн цаашид Ид-Шидийн оронд орос хэлний танхим нээх боломжтойг ярилцсан юм.
Нөгөө талаас орос хэлийг түгээн дэлгэрүүлэх, ОХУ-д тусгай хэрэгцээт мэргэжлээр суралцах эрхийг Дундговь аймагт олгох болон Дундговь аймгийн нийгмийн салбарт хамтран ажиллах талаар онцоллоо.