УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг дэд даргаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа
МАН-ын бүлэг өнөөдөр 18.00 цагт хуралдлаа. Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна. Тодруулбал, МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг жинхэлсэн байна. Харин бүлгийн даргаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилохоор болсон байна. Тодруулбал, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг дэд даргаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Сануулахад, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэрийг ҮХЦ-ээс гаргасан байдаг.