БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн тоог бууруулна

0

Хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийн тоо бууруулах тал дээр анхаарч, БНСУ-ын ХЗЯ-тай хамтран ажиллаж эхэлжээ.
Энэ оны байдлаар тус улсад Монгол улсын 55329 иргэн оршин сууж байгаагаас 17749 иргэн буюу нийт оршин суугчдын 32 хувь нь хууль бусаар оршин сууж байгаа аж.

Энэхүү хууль бусаар оршин сууж буй иргэдийн асуудлын талаар өнгөрсөн 18-ны өдөр Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, тус газрын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч. Алтансүх, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Б.Тэнүүн, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төвийн дарга Д.Баярмандах нар албан уулзалт хийжээ.
Тус уулзалтаар хууль бусаар оршин суугчдын тоог бууруулах чиглэлд боломжит нөхцөлөөр визжүүлэх, хөдөлмөрийн гэрээт ажилчдыг хууль бусаар оршин суугч болгохгүй байх тал дээр анхаарч тэдний гэр бүлийг түр хугацаанд авчрах зэргээр тус улсын Хууль зүйн яамтай хамтран ажиллаж эхэлсэн тухай энэ үеэр мэдээлсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *