О.Номинчимэг: Манай улс төр баялаг тойрсон олигопол хүмүүсийн тавцан болчихсон

b0332871-1eb6-4a13-b728-6e885f9119c4-580x365

УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дууссанаас хойш ажил эрхлээгүй бол 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохыг цуцлах өргөдлийг дэмжиж буй эсэх талаар асуудлыг тодрууллаа.

Тэрбээр, “Ирэх долоо хоногт өргөдлийн байнгын хороо энэ асуудлыг авч хэлэлцэнэ. Энэ заалтын гол санаа нь иргэн хүн өөрийн ажил мэргэжлээ орхиод төрд зүтгэх гээд ордо. Тиймээс тэтгэмж олгохоор болсон юм билээ. 

Миний хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дууссанаас хойш ажил эрхлээгүй бол 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохыг цуцлах өргөдлийг дэмжиж байгаа. 

Манай улс төр баялаг тойрсон олигопол хүмүүсийн тавцан болчихсон гэж хардаг. Үүнийг өөрчлөхийн тулд ажиллаж байна” гэлээ.

About Author