Шүүхээс ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр болжээ
Эх сурвалж: ZUV.MN
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх ажиллагаа явуулахаар болжээ.
Түүнийг УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн нэр төр, алдар хүндэд халдсан гэх үндэслэлээр тус тойргийн шүүхээс Б.Энхбаярт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн. Тэрээр нэхэмжлэлээ хүлээн авсан ч нотлох үүргээ биелүүлэхгүй байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ямар үндэслэл, баримттайгаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг гүтгэсэн бэ гэдгээ шүүх дээр нотлох шаардлагатай буюу нотлох үүргийн хуваарьтай учраас ийнхүү албадан ирүүлэх ажиллагаа хийхээр бэлтгэж байгаа аж.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг “Хүн нухаад, чандарласан”, “Орд эзэмшиж, нүүрс хулгайлсан” гэх мэтээр гүтгэсэн учраас Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчдийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.