ТОДРУУЛГА: УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй

images (5)

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг хугацаанаасаа өмнө суллагдсан гэх мэдээлэл гараад буй. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаах, эрх мэдлээ урвуулан ашиглах зэрэг гэмт хэрэгт холбогдуулан гурван жилийн хорих ял оноосон бол давж заалдах шатны шүүхээс 2 жил 6 сар болгон бууруулж, , ирэх 2026 оны нэгдүгээр сард суллагдахаар байгаа билээ. 

Тэгвэл энэ талаар холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад  “Тийм зүйл байхгүй. Ташаа мэдээлэл” гэх мэдээллийг өглөө. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй, хорих 409 дүгээр ангид ялаа эдэлж байгаа аж.

About Author