Дархан аварга Г.Өсөхбаярыг МҮОХ-ны нэрэмжит “Алтан Од”-оор шагнахаар болжээ

44eibx_Screenshot_2025-10-31_at_17_22.48_x974

Монголын Үндэсний Олимпын Хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд өнөөдөр хуралджээ.

Хуралд ОУ-ын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг томилолтоор яваа учир цахимаар оролцсон байна. Хурлаар МҮОХ-ны Тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно 2025” ёслолын ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 10-ний өдөр, МҮОХ-ны бүх гишүүдийн хурлыг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Мөн:

Монголын спортын сэдэвт баримтат кино найруулагч Д. Цэнддорж,

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багт,

Волейболын спортын ОУХМ, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Батдоржийн Хэрлэн,

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Чүлтэмийн Отгонбаатар,

“Алдар” спорт хорооны дарга, МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр нарыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од” одонгоор шагнахаар тус тус шийдвэрлэсэн байна.

Шагнал гардуулах ёслол 11 дүгээр сард зохион байгуулагдах аж.

About Author