Т.Аубакир: Иргэдийн НДШ-ийг хуурамчаар шивээд ББСБ-аас 32 тэрбумын зээл авсан байна
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-НДШ-ийн хуурамчаар шивж, ББСБ-аас 32 тэрбум төгрөгийг авсан асуудал гарсан байна. Үүн дээр та мэдээлэл өгөөч?
-Нийгмийн даатгалын сангаас бол нэг ч төгрөгийн хохирол байхгүй. Иргэдийн НДШ-ийг хуурамчаар шивж өгөөд шивүүлсэн нийгмийн даатгалынхаа баримтаар банк банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан тохиолдол гарсан байна.
Намайг ажил авахаас өмнө аудит ороод тогтоогоод явж байсан асуудал юм билээ. Одоо энэ асуудал хууль хүчний байгууллага руу шилжчихсэн явж байгаа. Шивэлтийн хуурамчаар бичүүлдэг гурван бүлэглэл байсан байна. Тэдгээр нь мэдээж Нийгмийн даатгалын салбарт ажилладаг прогораммист байсан байна” гэлээ.