Д.Ганмаа: Салбарын сайд нь эмч нарыг дарамталж байна

УИХ-ын гишүүн Д.Ганмаа Эрүүл мэндийн сайдыг Ёс зүйн дэд хороонд өгөв

Эх сурвалж: Zuv.mn

УИХ-ын гишүүн Д.Ганмаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, “Цалингаа нэмүүлээхээр тэмцэж байгаа эмч, эмнэлгийн дарга нарыг сайд нь айлгаж ичээж, аятайхан байгаарай гэж дарамталж байна. 

Салбарын сайд нь орж ирээд л аятайхан байгаарай, санхүүгийн шалгалт оруулна шүү, АТГ хэлнэ шүү гэж дарамталж байна гэсэн. 

Улс төрийн асуудлаас болж байнгын хороо хуралдахгүй байна. Байнгын хороо хуралдахгүй болохоор асуудал маань чуулган руу орж хэлэлцүүлэгдэж чадахгүй байна” гэлээ.

About Author