Б.Дэлгэрсайхан: Ирэх жил шинээр зам тавих төсвийг хассан. Замаас илүү чухал тулгамдсан асуудлууд байгаа

3156b8d6ade0674b1b03a0aebb7da3d6

Эх сурвалж: Zuv.mn

Монгол Улсын 2026 оны төсвийн хэлэлцүүлэг явж буй. 

Улсын төсөвт багш, эмч нарын цалинг нэмэхээр тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хасах, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвөөс тодорхой хувиар танаж эх үүсвэр гаргахаар ажиллаж байна. Энэ талаар Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайханаас тодрууллаа.

Тэрбээр “Өнгөрсөн жил ЗТХЯ-ны төсөв 2.4 их наяд төгрөг байсан. Энэ дүн 958 тэрбум төгрөг болж буурсан. Үүнээс дахиад буулгаж байна. 

Ер нь бол хуучин явж байсан замаа л явуулъя шинэ зам тавихгүй л гэж байгаа юм. Энэ жил ЗТХЯ-нд ямар нэгэн шинэ төсөл хөтөлбөр байхгүй болж байна. 

Улсын төсөв хүнд байна шүү дээ. Нэн шаардлагатай, тулгамдсан асуудлаа шийдэх ёстой. Зам бол хоёрдугаарт шүү дээ. Улс орны эдийн засаг гайгүй болохоор зам тавьж болно шүү дээ” гэв.

About Author