Г.Дамдинням: Оюутолгойн зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцэх хугацааг сунгахаар тохиролцлоо

Дамдинням-580x365

Оюутолгойн хэлэлцээрийн асуудлаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинняиаас тодрууллаа. 

Тэрбээр, “Нэгдүгээрт Оюутолгойн зээлийн хүүг бууруулах, хоёрдугаарт менежментийн төлбөрийг бууруулах, гуравдугаарт засаглалыг сайжруулах ийм гурван сэдвийн хүрээнд энэ удаагийн хэлэлцээр эхлээд хоёр дахь хоногтоо явж байна. 

Оюутолгойн зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцэх хугацааг сунгахаар тохиролцлоо. Бид үндсэндээ 7 жилийн хугацааг үл хамаарч хэлэлцээр эхэлсэнд тооцож байна. 2026 оны нэгдүгээр сарын сүүлээс өмнө дуусгана. Хэрвээ дуусгаж чадахгүй бол хугацааг сунгаад шийдэлд хүртлээ хэлэлцээрийг үргэлжлүүлнэ гэсэн үг” гэлээ.

About Author