Даланзадгад чиглэлийн 11, 12 дугаар саруудын нислэг хямдарлаа

миат

Өмнөговь аймгийн Даланзадгад чиглэлийн 11, 12 дугаар саруудын нислэг хямдарчээ. Хямдралтай тийзийн үнэ нэг талдаа 194,000 төгрөг, хоёр талдаа: 382,000 төгрөг байна.

Хямдралтай суудлын тоо хязгаартай гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ.

Тийз захиалах болон дэлгэрэнгүй мэдээллийг +976 11 333-999 дугаараас авах боломжтой.

Тасалбар түгээврийн төв Naran Mall баруун жигүүр, 1 давхарт (Даваа-Баасан 09:00-19:00) (Бямба, Ням 10:00-15:00), Утас: +11 322 144. Мөн www.miat.com, MIAT APP, Facebook Chat –р тийз захиалах боломжтой аж.

About Author